2024-2025 оны хичээлийн жилд сурагчдын тоо 40 мянгаар өсөх тооцоолол гарчээ

2024-2025 оны хичээлийн жилд сурагчдын тоо 40 мянгаар өсөх тооцоолол гарчээ

 

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 мянга орчмоор төсөв урьдчилсан тооцоолол гарчээ.


Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23 188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байгаа аж.


2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөсөн байна.


Үүнд:

Баянзүрх дүүрэг: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургууль/

Хан Уул дүүрэг: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургууль/

Сонгинохайрхан дүүрэг: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургууль/

Баянгол дүүрэг: 4 сургууль /141, 38, “Оюуны ундраа”, “Эрдмийн өргөө” сургууль/

 

Үүний зэрэгцээ орон нутагт 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байна. Тодруулбал, Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Харин нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль байна.

скачать dle 12.0