Мэдээж энэ бол бодитой тоо. Үндэсний баялгийн сангийн “Хуримтлалын сан”-гаар дамжуулан 500 тэрбум төгрөгийг Төв банктай хамтран ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолын үр дүн.
Угтаа бол ипотекийн зээлийг олгох нь байтугай санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй явснаар 20.1 мянган иргэний хүсэлтэд арилжааны банкууд дарагдаж байсан цаг саяхан. Сар хүрэхгүй хугацааны өмнөх дүр зураг. Харин Засгийн газраас тогтоол гаргаж, ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмж 500 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсний үр дүнд 10-хан хоногийн дотор 42 хувиар өссөн үзүүлэлт энэ удаад 55 болж нэмэгдсэн нь энэ. Хүсэлтээ өгч, хүлээлтийн байдалд шилжсэн 20.1 мянган иргэнийг нэг өдөр, нэг дор орон сууцанд оруулах нь өрөөсгөл ч зээл олголтын хэмжээ 514.6 тэрбумд хүрч, 4,419 иргэнийг ипотекийн зээлд хамруулсан нь өөрөө том дүн. Ерөөс “Хуримтлалын сан”-гийн үр шимийг нь түрүүчээсээ бодитоор хүртэж эхэлсний дохио.
Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын амны уншлага, мөрөөдөл шахуу ярьж, хэлж, хүсч ирсэн Үндэсний баялгийн сантай болох асуудал хоёр, гурван ч парламентын босго давалгүй явсан төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хуульчилсан нь өнгөрсөн сарын үйл явдал. Нэгэн аравны дараа сая л хуульчилсан Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэхгүйгээр цааш албажуулах нь өрөөсгөл учраас Засгийн газраас дахин тогтоол гаргасан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх шийдвэр. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг эл санд шилжүүлсэн юм.
“Хуримтлалын сан”-д эхний ээлжид төвлөрүүлсэн 500 тэрбумыг бүтнээр нь орон сууцны зээлийн хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн нь сар гаруйн хугацаанд ийнхүү үндсэн мөнгөн дүнгээ давсан нь нийгэмд, иргэдийн дунд ямар хэмжээний хүлээлт байсныг харуулж байна. Нэг ёсондоо эхний ээлжид 10 мянган өрхийн ипотекийн зээлийг шийдвэрлэх зорилготой “Хуримтлалын сан”-гийн санхүүжилт ердөө нэгхэн сарын хугацаанд 50 хувьдаа хүрлээ. Ачир дээрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дээрэмдэж, тонох нь хэмээн хөөрцөглөж, шүүмжилж байсан ч начир дээрээ “Хуримтлалын сан” яагаад хэрэгтэй, яагаад улс төрийн өнцгөөс харж, хардаж болохгүйг ипотекийн зээл олголт эрчимжсэнээр ийн харуулав.
Эдийн засгийн өсөлтийг айл өрх, иргэн бүрд бодитой хүргэхээр боловсруулсан энэ Засгийн төлөвлөгөө ийнхүү үр дүнд хүрснээр 2016 онтой харьцуулахад өндөр настны дундаж тэтгэвэр 2.5 дахин өсөж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон үргэлжлүүлж, төрийн албан хаагчдын цалинг 40-80 хувиар нэмэгдүүлснийг онцлох нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, баялгийн тэгш хуваарилалтыг нэгжээд хэсэг нь цөлмөдөг бус Монгол Улсын иргэд нийтээрээ хүртэж эхэлсний бодит хариулт, энгийн жишээ нь ипотекийн зээл, ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө олголт хэвээр үргэлжилж буй явдал юм. Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг, хамрагдахыг зорьдог ипотекийн зээлийн хуваарилалт хот, хөдөө орон нутагт эн тэнцүүхэн яваа нь ч тэгш бус үүний нэгэн нотолгоо. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, хөрс нь гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Үндэсний баялгийн сан, Үндэсний орон сууцжуулалт, Үндэсний баялгийг ард түмэндээ хэмээх Үндэстнээрээ урагшлах үндсэн агуулгатай Ерөнхий сайд, Засгийн газрын зураглаж, томъёолсон шийдвэр, шийдэл хот, хөдөөд нэгэн зэрэг, хүн болгон, иргэд бүрд хүртээмжтэй байдлаар хүрч эхэлсэн нь бодит утгаараа Ард түмний ялалт юм!
Энэ удаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд явдаг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Оюу Толгой гэсэн стратегийн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ 500 тэрбумаар хэмжигдсэн нь ипотекийн зээлийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон ч эдгээрт хамаарах ногдол ашгийн хэмжээ өсөх бүрд энэ тоо үржигдэж, хуримтлагдана гэдгийг дахин тодотгоё. Үр дүнд нь Монгол Улс иргэн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг үржүүлэхийн хүрдээр арвижуулна. Эргээд дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ойрхон байна.
С.Сүлд

Сэтгэгдэл (0)