Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ

Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ

 

Италийн Жесоло хотод болсон пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив.

Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртжээ.

undefined
undefined
undefined

 

facebook
1
скачать dle 12.0