АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал Япон дахь штабынхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Киодо агентлагийн мэдээлснээр, Японы өөрийгөө хамгаалах хүчнүүдтэй хамтарсан сургуулилалтуудыг бие даан төлөвлөх, мөн илүү идэвхтэй мэдээлэл солилцох боломжийг Япон дахь АНУ-ын зэвсэгт хүчний штабад олгохоор төлөвлөж байна.
Энэхүү төлөвлөгөөг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын ирэх дөрөвдүгээр сарын 10-нд хийх уулзалтаар батлах төлөвтэй. Уг төлөвлөгөөнд мөн хоёр талын аюулгүй байдлын гэрээг иж бүрэн шинэчлэх талаар тусгажээ. К.Фүмио ирэх сард АНУ-д айлчлах бөгөөд тэрбээр Конгресст үг хэлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)