Москвад халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилжээ

Москвад халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилжээ

 

ОХУ-ын концерын танхимд халдлага үйлдэж, 137 хүний аминд хүрч 140 гаруй хүнийг бэртээсэн дөрвөн этгээдийг терорист халдлага үйлдсэн хэмээн буруутгаж, баривчилжээ. Мөн ОХУ-д халдлага үйлдэхэд тусалсан байж болзошгүй долоон хүнийг баривчилсан байна.  

Исламын улс бүлэглэл хэдхэн цагийн дотор  тэрхүү халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдээд Хорасан дахь Исламын улс буюу IS-K гэж нэрлэгддэг бүлэглэл үйлдсэн гэж мэдэгджээ. Дараа нь концертын танхимд цугларсан хүмүүс рүү халдлага үйлдсэн этгээдүүдийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна.  

Гэсэн хэдий ч ОХУ-ын нэг ч албан тушаалтан уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин ямар нэг нотлох баримтгүйгээр "Халдлага үйлдэгчдэд Украин тусалж байсан бөгөөд тэднийг баривчлах үед Брянск мужид хилээр гарахаар бэлтгэж байсан" гэж мэдэгджээ. 

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг эсэргүүцэж "утгагүй гүтгэлэг" гэжээ.

Дөрвөн халдагчийн нэр Далерджон Мирзоев, Сайдакрами Муродали, Шамсидин Фаридуни болон Мухаммадсобир Фаязов. 

Тэдний гурвыг нь баг зүүсэн цагдаа нар Оросын нийслэлийн Басманный дүүргийн шүүх рүү нүдийг нь таглаж авчирч буй дүрс бичлэг Оросын хэвлэлүүдээр цацагджээ. Бүгд гэмтсэн харагдсан бөгөөд Мирзоев, Рачабализода хоёрын нүд нь харлаж, чихийг нь боосон байсан ба түүнийг баривчлах үеэр чихийг нь хэсэгчлэн тасдсан гэж мэдэгдсэн байна. Фаридунигийн нүүр маш их хавдсан байсан бөгөөд Файзовыг шүүх хуралд тэргэнцэр дээр суулган авчирсан бөгөөд нүд нь харагдахгүй байжээ. 

Шүүхээс телеграм хуудсандаа "Мирзоев Тажикистан улсын иргэн бөгөөд гэм буруугаа хүлэээн зөвшөөрсөн, Рачабализадо ч мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дөрвн этгээдийг тавдугаар сарын 22 хүртэл урьдчилан саатуулах ёстой" гэж нийтэлсэн байна.  

скачать dle 12.0