Мюнхений Navel Robotics гарааны компани асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлснээ зарлалаа. "Робот ач хүү" өндөр настай хүмүүстэй харилцахад зориулагдсан бөгөөд сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэх чадвартай тухай Bild хэвлэл мэдээлжээ .
Роботууд хүний сэтгэл хөдлөлийг таньж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай тул ахмад настнуудын хувьд хамгийн тохиромжтой хамтрагч болдог гэдгийг компанийн үүсгэн байгуулагч Клод Тоуссен онцолжээ. Хэд хэдэн асрамжийн газарт туршиж буй роботууд нь хиймэл оюун ухаанаар тоноглогдсон бөгөөд ахмадуудад онигоо ярьж, харилцан яриа өрнүүлж, найрсаг уур амьсгалыг бий болгоход тусалдаг аж.
Нэгэн асрамжийн газрын захирал Ванесса Мунзенмайер хэлэхдээ, ахмадууд шинэ роботуудыг маш их сонирхож байгаа аж.
Туршилт дууссаны дараа Navel Robotics роботуудыг олноор үйлдвэрлэж 48 мянган еврогоор худалдахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)