ЦАХАЛ-ын зүгээс Газын зурвас руу хийсэн цохилтын улмаас 20 хүн амиа алдсан талаар Палестины Эрүүлийг хамгаалах яамнаас мэдэгджээ. Шархадсан хүмүүсийн тоо 155-д хүрсэн байна. Тэднийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхээс өөр аргагүй болжээ. Шархдаж буй хүмүүсийн тоо олон байгаагаас болж эмч нар ажлаа дийлэхгүй байгаа гэнэ.
Израилийн цэргийнхэн хүмүүнлэгийн тусламж хүлээж буй олон хүний цугларсан цэгүүд рүү цохилт хийж байна гэж эмч нар мэдээлжээ.
Дээрх цохилтыг Израилийн талаас нисдэг тэргээр хийсэн байна.
Сэтгэгдэл (0)