Монгол, Хятад, Оросын 2024 оны залуучуудын хоккейн олон улсын тэмцээн өчигдөр /2024.01.22/ Хөххотын Дунхэ мөсөн гулгуурын талбайд нээлтээ хийлээ.
Таван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд Монгол, Оросын хоккейн гурван баг урилгаар Харбин хотын хоккейн нийгэмлэгийн баг, Эвэнкийн хоккейн баг, Хөх хотын хоккейн багтай ур авьяасаа сорьж, туршлага солилцох юм байна.
Энэхүү урилгын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Хөххотын Ардын захиргаа ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)