Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, эвлэрүүлэн зуучлагчдын гишүүн Б.Энх-Эрдэнэ, Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг нар Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын урилгаар Хууль зүй дотоод хэргийн яамны гэрээ хэлцлийн танхимд уулзалтад оролцлоо.
 

 
       Тус уулзалтаар Европын холбооны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх” болон “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
 
         Мөн Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх хүрээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институцийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов.
скачать dle 12.0