Дунд гол орчимд "Эко констракшн" барилга барьснаар голидролыг нарийсгасан гэв

Дунд гол орчимд "Эко констракшн" барилга барьснаар голидролыг нарийсгасан гэв

 

Нийслэл дэх үерийн далангуудын насжилтын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяагаас тодрууллаа. Тэрбээр:
 
-Манай байгууллага нь Улаанбаатар хотын үерийн барилга, байгууламжийн засвар, шинэчлэл, үйлчилгээ, арчилгааг хариуцдаг. 2020 оноос хойш Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 25 байршил, үерийн барилга, байгууламжийн гурван байршилд засвар, шинэчлэл хийсэн. Жил бүр цаашид барьж, байгуулах шаардлагатай үерийн барилга, байгууламжийн тооцоо, төлөвлөгөөг гаргадаг.
 
Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан бий. Үүний 80 орчим хувийнх нь насжилт хэтэрсэн. Сэлбэ голын үерийн даланг гар аргаар хийсэн, 50 жилийн насжилттай. Харин Туул голынх 56 жилийн насжилттай. Дунд гол орчимд “Эко констракшн” ХХК 2012 онд барилга барьснаар голын голдирлыг нарийсгасан учраас түшиц ханаар далан хийсэн бөгөөд энэ нь 11 жилийн насжилттай.
Иймд нийслэлийн хэмжээнд үерийн барилга, байгууламжийг нэмж барих шаардлагатай байна. Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай гэв.
 
сонин mn
скачать dle 12.0