НИЙСЛЭЛИЙН БАРУУН БҮСИЙН ТОЙРГИЙН ШҮҮХҮҮДИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН СУУРЬ, ЗУРАГ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Буянт-Ухаа дахь Нийслэлийн баруун бүсийн тойргийн шүүхүүдийн цогцолбор барилгын суурь, нөхцөл байдлыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, болон байнгын хороодын албан хаагч нарт танилцууллаа.
 
 
Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалуулсан иргэний эрхийг хангахын тулд шүүхийн байрны орчин, нөхцөлийг олон улсын стандартын дагуу сайжруулах, шинэчлэх шаардлага буйг дурдаж байлаа.
Улсын их хурлын гишүүдийн зүгээс иргэний эрхийг хамгаалах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бэхжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
скачать dle 12.0