“И” ХХК-аас 2020 оны аравдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан. Татварын улсын байцаагч уг компанийн тухайн татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтыг хийх явцад2014 оны зөрчлийг илрүүлснээр 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч компаниас“нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байтал татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2014 оны зөрчилд хариуцлага тооцсон”гэж, хариуцагчаас “татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх “ ... хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа гэж үзэхээргүй, нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийсэн нь татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх “ ... татвар төлөгчийн хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Дээд шүүхээс хэргийг хянааданхан шатны шүүхийн шийдвэрийгзөв гэж үзэв.
Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дөрвөн жил байхаар хуульд заасан байхад 2014 оны татварын зөрчилд 2021 онд хариуцлага тооцсон нь дээрх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.
Татвар төлөгчийн баталгаажуулах хүсэлтийг үндэслэн “Нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах тухай акт” үйлдээгүй тохиолдолд хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан “татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа” үүсэхгүй.
Татварын улсын байцаагчийн “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай акт” нь захиргааны акт болохын хувьд зөвшөөрснөөс гадна татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байж болно.

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:https://shuukh.mn/single_case/3134?daterange=2023-01-01%20-%202023-06-16&id=3&court_cat=3&bb=1 |
Сэтгэгдэл (0)