Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нийлбэр оноо, эрэмбэ батлагдлаа

  Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өнөөдөр дууслаа. Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигч оролцсон. 
 
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажилласан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчдийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ. 
 
 Сонгон шалгаруулалтын нийлбэр дүн болон эрэмбэтэй танилцана уу.
 
 
     Шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хуульчийг тухайн шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэн батламжилж, томилуулах саналыг Улсын их хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.
 
                                         Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
                                                           Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0