Хятадуудын олонх нь Тайванийг хяналтдаа авахыг хүсэж байна гэв


Судалгаанд оролцсон  хятадуудын  талаас илүү хувь нь Тайванийг хяналтдаа авахын тулд өргөн цар хүрээтэй дайныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Нийт 1824 хүний дунд явуулсан санал асуулгаас харахад  олон нийтийн хандлага янз бүр байгаа бөгөөд 55 хувь нь "Тайванийг бүхэлд нь эргүүлэн авахын тулд дайн эхлүүлэхийг" дэмжсэн бол гуравны нэг нь үүнийг эсэргүүцэж, үлдсэн хэсэг нь итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Сингапурын үндэсний их сургуулийн эрдэмтэн Адам Ю.Лю, Шанхайн Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэн Шиаожун Ли нарын хийсэн энэхүү судалгааны үр дүн даваа гарагт  “Contemporary China” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Түүнчлэн, Тайванийг нэгдэхийг зөвшөөрөхийг албадах зорилготой бусад хувилбарууд ч олонхийн дэмжлэг авсан байна. Үүнд, Тайванийн захад хязгаарлагдмал цэргийн кампанит ажил эхлүүлэх (58 хувь), эдийн засгийн хориг арга хэмжээ ашиглах (57 хувь), эдийн засаг, цэргийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд статус квог хадгалах (55 хувь) багтжээ.
Судалгааг онлайнаар явуулсан бөгөөд судалгаанд оролцсон хүмүүс коллежийн зэрэгтэй буюу нийт хүн амаас илүү боловсролтой байв. Мөн судлаачид судалгаанд оролцогчдын үндэсний бахархал, харьяалагдах мэдрэмжийн талаар таван асуулт асууж, тэдний үндсэрхэг үзлийн түвшинг тодорхойлохыг оролдсон байна. Хэдийгээр өмнөх судалгаанууд залуу хятадууд үндсэрхэг үзэлтэй, харгис зантай байдаг гэж дүгнэсэн ч үнэн хэрэгтээ өндөр настай судалгаанд оролцогчид  дайн, цэргийн албадлага гэх мэт илүү түрэмгий бодлогыг илүүд үздэг болохыг энэ санал асуулгаар харуулжээ. "Магадгүй хөгшин хятадууд тэвчээргүй болж, Тайваний асуудлыг эцэс төгсгөлгүй хүлээхээс илүүтэйгээр ямар нэг байдлаар шийдэхийг илүү хүсэжбайгаа байх" гэж судалгааг явуулсан хүмүүс бичжээ.
Эх сурвалж: SCMP
скачать dle 12.0