Шүүгчид нэр дэвшигчдийн талаар олон нийтээс мэдээлэл авч байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 128, 127, 126 дугаар тогтоолоор хяналтын, давж заалдах болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 18 нэр дэвшигч, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд 11 нэр дэвшигч, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигч тус тус бүртгүүлсэн байна.
 
      Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг татгалзсан шалтгаан бүхий хавсралтын хамтаар хүсэлт ирүүлсэн хуульч тус бүрийн и-мэйл хаягт илгээсэн.
 
     Харин бүртгэсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд нээлттэй байдлаар танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
 
Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болно.
 
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана уу.

 
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана уу:

 
Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана уу:

 
Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль
33.3.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана.
33.4.Энэ хуулийн 33.3-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтлэхгүй.
33.5.Энэ хуулийн 33.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналаа Ерөнхий зөвлөлд ирүүлэх бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй
 
Холбогдох утас: 70008041
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаскачать dle 12.0