Ирак улсаас 100 жилийн өмнө судалгааны зорилгоор зээлж авсан 6000 орчим тооны соёл дурсгалын олдворуудыг Их Британи буцааж хүлээлгэн өгчээ.
Багдадын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр /2023.05.09/ болсон хэвлэлийн хурал дээр ерөнхийлөгч Рашид, эдгээр соёлын дурсгалыг 1923 онд шинжлэх ухааны судалгаанд зориулан Их Британид зээлээр өгсөн бөгөөд одоо буцаан авчирч байна. Энэ бол Иракийн түүхэнд соёлын дурсгалаа буцаан авсан хоёр дахь томоохон үйл явдал боллоо гэжээ.
Тэрээр цааш нь, соёлын дурсгалт зүйлсийг буцаан авсан нь иракчууд соёлын өвөө хамгаалах гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм. Бид булаалгасан, хулгайлагдсан, хууль бусаар хилийн чанадад худалдагдсан соёлын дурсгалаа үргэлжлүүлэн олж авна гэжээ.
Иракийн ерөнхийлөгч саяхан Их Британид III Чарльз хааны титэм залах ёслолд оролцож, айлчлаад буцахдаа соёлын дурсгалт зүйлсийг эх орондоо авч очсон байна.
Сэтгэгдэл (0)