Дохагийн татамид 60 кг-ын жинд Испанийн Франциско Гарригос алтан медалийн эзэн болж дэлхийн аварга хэмээн дуудуулахаар боллоо. 2014 оны залуучуудын ДАШТ-ий 60 кг-ын жингийн финалд Ц.Цогтбаатар гавьяатыг ялж түрүүлж байсан испани эр энэ жиндээ 10 жил дэлхийн дээд түвшинд барилдасны хэргээ бүтээж Дохагийн финалд Узбекистаны Дилшодбек Баратовыг "Golden Score"-д өмсч ялснаар томчуудын дэлхийн аваргад шар өнгийн медалиа зүүсэн.
Гарригос андулиз нутгаас жүдо бөхийн төрлөөр хоёр дахь эрэгтэй дэлхийн аварга болж байна. Түүнээс өмнө нь гүрж гаралтай Николоз Шеразадишвили 2018, 2021 онд шинэ нутагтаа алтан медаль авчирч байсан юм.
Дохад тав дахь алтаа зүүхээр ногт ганзгалж ирсэн домогт Наохиса Такато аварга хагас шигшээд аварга болох ерөөлтэй Ф.Гарригост, хүрэл медалийн төлөөх барилдаанд гуулин улсын Ли Харимд өвдөг шороодсноор хоосон нутаг буцах болж байна.
60 кг-ын жингийн медальтнууд:
- Алт-Франциска Гарригос (Испани)
- Мөнгө-Дилшодбек Баратов (Узбекистан)
- Хүрэл-Ли Харим (БНСУ)
- Хүрэл-Гиорги Сардалашвили (Гүрж)
Эх сурвалж: MGL SPORT
Сэтгэгдэл (0)